суббота, 20 февраля 2010 г.

МИНИЙ МОНГОЛ

Цэлмэг цэнхэр тэнгэр, миний Монгол

Цэвэр ариун агаар, миний Монгол

Цэнгэг рàшаан ус, миний Монгол

Цэлгэр арвин тал, миний Монгол

Хүнгэнэх хуурын аялгуу, миний Монгол

Хөөмийлөх лимбийн эгшиг, миний Монгол

Аргадах уртын дуу, миний Монгол

Ажнайн туурайн төвөргөөн, миний Монгол

Малчдын магнай ухаан, миний Монгол

Мянганы манлай Чингис, миний Монгол

Í¿¿äëèéí соёл иргэншил, миний Монгол

Íàìòàð түүхийн өлгий, миний Монгол

Эргэх дөрвөн улирал, миний Монгол

Эртний эзэнт гүрэн, миний Монгол

2004-05-29

Нарлаг хороолол

ЭРХЭМСЭГ ОРШИХУЙ

Нохой шиг би ноолрохгүй

Ноомой дорой явахгүй

Ногтгүй сулдаан ганхана

Ноён шиг эрхэмсэг оршино

Хав шиг би хуцахгүй

Хүний гар харахгүй

Хазааргүй задгай хатирна

Хаан шиг эрхэмсэг оршино

Чоно шигээ би улина

Чадал зааж амьдарна

Цэвэр шударга тэмцэнэ

Чингис шигээ эрхэмсэг оршино

Цэнхэр тэнгэр шигээ цэлмэг оршино

Цэцэн мэргэд шигээ эрхэмсэг оршино

2009-03-24

Санзай